The Eagles
А.Эрдэнэмаа
Г.Лхамсүрэн
О.Энхзаяа
Г.Эрдэнэсувд
Дадлага ажлын эргэцүүлэмж
Дадлагын 8 долоон хоногийн хугацаанд бид бүхэн ЕБС-ийн БЗД-ийн 33-р сургууль мөн БЗД-ийн 92-р сургууль 5-11-р ангиудад англи хэлний хичээл зааж байсан билээ.
Энэхүү дадлага хийх хугацаанд ололт амжилт алдаа дутагдал олон гарсанч гэлээ бид өөрсдийнхөө нөөц боломжоо бүгдийг дайчилж зорилгоо умарталгүй хичээн амжилттай гүйцэтгэсэн.
Дадлагын хугацаанд гарсан зарим зөрчилтэй болон дутагдалтай зүйлүүдээс тоймлобол:
1. Сурагчдын түвшин байх ёстой түвшингээс 2болон 3 дахин бага түвшинд байсан нь хичээл заах төлөвлөгөөнд саад учруулсан
2.Сурагчдын түвшин болон гэр бүлийн хүмүүжил харилцан адилгүй байсан нь илт мэдрэгдэж хоорондоо зөрчилдөн талцдаг нь хичээл явуулахад саад учруулдаг байсан.Жишээ нь гэвэл бие биетэйгээ хүндлэлгүй харилцдаг бие биенээ доромжилдог үг хэлэх эрхийг нь хаадаг шоолдог.бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг гэх мэт маш олон бэрхшээл гардаг
3.Сурагчид багш бүрт өөр өөрөөр ханддаг нь илт давуу ажиглагдсан.
4. Хэт олон сурагчтай тул сурагч бүртэй харилцах, бүгдийг нь хөгжүүлэх боломжгүй: Зарим ангид нэг ангид хэт олон сурагч суралцдаг байсан бөгөөд анги танхимдаа багтахгүй, тав тухгүй, багшийн яриа болон бичиж буй зүйлсийг харж чаддаггүй, бусад хичээлд ашиглах материалуудыг ашиглах боломж олддоггүй байсан.
5.Хүмүүжлийн доголдолтой зарим сурагчид: Зарим ангид ангийнхандаа буруу дуурайлал үзүүлдэг, соёлгүй, бүдүүлэг хүүхдүүд байдаг байлаа. Тэд бусаддаа төдийгүй бидэнд түвэг учруулан, хичээл үймүүлж, бусдыг дээрэлхэж, багшийн урдаас хэрэлдэх явдал хүртэл гарч байсан.
6.Зарим ашиг хонжоо хайсан багш нар тийм ч их биш ч байсан : (Биднээр өөрсдийн ажлаа хийлгэх гэж зүтгэх, дааж давшгүй их үүрэг даалгах, элдвээр хэлэх, сүрдүүлэх гэх зэрэгээр харилцааны соёлгүй хандаж байсан багш нар)
7.Хүүхдүүд багштай үе тэнгийхэн мэт харьцах, хичээл заалгахгүй үргэлж хөгжилтэй тоглоом тоглохыг хүсэх, мөн дадлагын багшийн үгэнд сайн орохгүй зэрэг бэрхшээл гарч байсан.
8.Багш нар нэгэн хэвийн заах аргаар хичээлийг зааж энэ нь хүүхдйиг шинэ зүйлээс хоцроон нэг хэвийн баригдмал байдалтай суралцаж буй нь харамсалтай. Хэрвээ багш бүр эрэл хайгуулч хүүхдүүддээ шинэ бүхнийг заахын тулд хичээдэг байгаасай.
9.Хангалттай цаг завгүйгээс болж зарим “төгс” хийж чаддаггүй байсан. Жишээлбэл, өдөр бүр олон цагийн хичээл заадаг байсан учраас зарим нэг бичиг баримт цэгцлэх, хичээлээс гадуурх тэмцээн уралдаан зохиох, давтлага өгөх, хүмүүжлийн ажил зохиох зэрэгт зарцуулах цаг хангалтгүй байсан. Үүнийг шийдэхийн тулд өөрийн хичээлийн хуваарийг зохицуулах эсвэл амралтын цагаа зарцуулдаг байсан.
Ололт, амжилт: Дараах зүйлсийг сайжруулж, эзэмшиж чадсан
1.Цаг ашиглалт- Багш хүн байна гэдэг асар олон зүйлийг нэг дор хийж чаддаг, хийх ёстой ажлуудаа зөв дэс дараалалтайгаар хийдэг, амжуулдаг байх ёстой гэсэн үг. Иймээс бид бүх зүйлст цагаа зөв зохион байгуулж ажиллаж сурсан
2.Эмх цэгцтэй байдал: Хэрвээ бид бичиг баримт, хөтөлбөр төлөвлөгөөгөө замбараагүй тависаар байвал хамаг зүйл маань овоорч, учир нь олдохгүй болно. Анхандаа тийм алдаа гаргадаг байсан ч аажимдаа маш эмх цэгцтэй, нямбай болсоор байлаа.
3.Биеэ авч явах байдал: Багш хүн олон түмэн сурагчдын өмнө байдаг учраас тэдний хувьд үлгэр дуурайлал болох ёстой. Учир нь тэдний хувьд хамгийн сүрхий хүмүүс бол багш нар байдаг. Иймээс соёлгүй үг хэрэглэх, буруу үйлдэл хийх нь зохисгүй.
4. Бусадтай харилцах харилцаа: Үүнд багаар ажиллах чадвар, харилцааны соёл бүгд багтна. Багш нар, суралцагчидтай зөв боловсон харилцах нь чухал. Мөн бусадтай хамтран ажиллаж, бусдыг анхааралтай сонсож, өөрийгөө зөв илэрхийлэх зэрэг чадвар нь маш чухал
5. Хариуцлагатай зан: Энэ нь багш хүн өөрийн хариуцсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь, зөв гүйцэтгэхийг хэлнэ. Ингэж чадсанаар бусдын итгэлийг дааж, хүндлэл хүлээх болно.
6.Шинэ сургалтын хэрэглэдэхүүн материал ашигласан нь хүүхдүүд их хичээлдээ сонирхолтой оролцож ихэнх хүүхдүүд ангиуд хүлээлт үүсэн ордог байсан.
7.Хүүхдүүд дадлагажигч багш бидэнтэй илүү ойр санал бодлоо чөлөөтэй хуваалцаж ойлгохгүй зүйлээ тэр дор нь засаж залруулж байсан.
8.Багш хичээл бэлтгэх явцдаа маш их юм сурч мэдэж авсан. Мөн багш гэдэг хүн бүх талаараа хөгжих ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Дадлага хийх хугацаанд маш олон зүйлийг сурч мэдсэн мөн юун дээр алдаж түүнийгээ хэрхэн залруулахаа олж мэдсэн. Багш болон төгсөх ирээдүйн багш бидэнд энэхүү цаг хугацаа сургамжтай дурсамжтай байсан билээ.